Dark Light
Улс төр | 2026-03-04

УИХ-ЫН ДАРГА СЭЛЭНГЭ, ДАРХАН-УУЛ, ОРХОН, БУЛГАН, ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 4-9-нд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймагт ажиллах бөгөөд орон нутгийн томилолтоо өнөөдөр /2026.03.04/ Сэлэнгэ аймгаас эхлүүллээ.

Монгол Ардын нам, Ардын Засгийн газрыг анх байгуулж, 1921 оны гуравдугаар сарын 18-нд Хятадын гамин цэргүүдтэй байлдан бут цохиж, Ардын хувьсгалыг ялалтад хүргэсэн улмаар ардын хувьсгалын ялалтын уухай анх хадсан газар бол Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум юм. Тэр утгаараа Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал эхлээд Ардын түр Засгийн газар байрлаж байсан байраар зочиллоо.

Энэхүү Ардын түр Засгийн газрын байр бол 1921 оны гуравдугаар сарын 13-нд “Монгол Ардын Намын Төв хороо”, “Бүх цэргийн хэргийг Ерөнхийлөн захирах газар”, цэргийн анги, хил орчмын газрын төлөөлөгчдийн хурал болж “Ардын түр Засгийн газар”-ыг байгуулсан байдаг. 

Ийнхүү Ардын түр Засгийн газар байгуулсныг Хүрээний Засгийн газарт албан ёсоор мэдэгдсэнээр Монголд хоёр засаг тогтож байсан түүхтэй.  1921 оноос өмнө амьдарч байсан Дамбадугарын байшин. Түр засгийн газар байрлаж байсны дараа Алтанбулагийг хамгаалах 10-р суман байгаад 1977-1978 онд завсарлажээ. Ингээд 1981-1985 онд үзэсгэлэн, музей байдлаар ашиглаж байгаад Алтанбулаг хотын 280 жилийн ойгоор буюу 1999 онд засварлаж 2012 он хүртэл Засаг даргын Тамгын газар байрлаж байжээ.

Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал энэхүү  Монгол Улсын соёлын өвд тооцогдох түүхэн байрыг цаашид сэргээн засварлаж музей болгох чиглэлээр холбогдох албаныханд чиглэл өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00