Dark Light
Улс төр | 2026-03-07

"МОРИН ПАРАД"-ЫН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ХЭЛЭЛЦЭВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ДЭД АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО.
 
“Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Морьтны соёлын хүрээ”, ”Морин парад” арга хэмжээг зохион байгуулах дэд ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.
 
Хурлыг Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын сайд, Дэд ажлын хэсгийн дарга Ч.Ундрам ахалж, ЗГХА Соёл урлагийн газрын дарга, дэд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Г.Батхуяг, Зэвсэгт хүчний жанжин штабын ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Дугаррагчаа, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг нар холбогдох асуудлаар танилцуулгыг хийж, ажлын хэсгийн гишүүд санал солилцлоо.
 
Хурлаар арга хэмжээний нэгдсэн хөтөлбөрийн төсөл, “Морьтны соёлын хүрээ”, ”Морин парад” арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалт, гадаадын зочид, төлөөлөгчдийн оролцоог хангах, дэд бүтэц, тохижилт, нийтлэг үйлчилгээ, аюулгүй байдлыг хангах төсвийн төсөл, логоны хувилбарыг танилцуулж цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэв.
 
Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар Монголын нүүдэлчин ахуй, уламжлалт ёс заншлыг хадгалан хамгаалах, адууны соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, олон улсад сурталчлан таниулах чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00