УИХ-ын гишүүн ёс зүйгээ бөгсөндөө чихээд, амандаа хийгээд, орос п....хараалаа урсгаад эргүүлэн татагдах хуультай болох гэж байна. Амьтан бүхэн тэгш эрхтэй, гэхдээ гахай бүр илүү тэгш эрхтэй юу? Гишүүн бол хүн мөн, гахай бол амьтан мөн гэдгийг эрдэмтэд хөдөлшгүй баримтаар тогтоосон байна. Үндсэн хуульд өргөсөн тангаргаасаа няцсан бол эргүүлэн татна гэж яг таг заасан ч яс тас хэрэгжүүлэх хууль байхгүй явж ирсэн. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар биеэ засаагүй, гэрээ засаагүй байж төр засах биш төрийн ордонд бие засаж байгаа гишүүд эргүүлэн татагдаж, буцаад хүн болох төлөвтэй байна.
Элдэв бүдүүлэг үг, үйлдэл гаргаж, эрээ цээргүй аашилсан гишүүн Мөнхтуяа, Нарантуяа, Үндсэн хууль зөрчсөн Булгантуяа, гурван Туяад зориулсан хууль биш боловч нас хүйс, нам хүчин, жагсаалт, тойрог үл харгалзан, эргүүлэн татагддаг болно. Гишүүн байх нь гэмт хэрэг хийх, ёс зүйг ёроол уланд тултал гишгэлэх эрх мөн биш эсэхийг халуухан хаврын чуулганаар хэлэлцэнэ.
Т.УНДРАХБАЯР








Улс төр








