Dark Light
Улс төр | 2026-03-16

"RECALL" ХИЙХ ҮҮ, "RE-ELECTION" ХИЙХ ҮҮ?

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Өнөөдөр хаврын чуулган нээлтээ хийнэ. Төрийн тэргүүн чуулганы индэр дээрээс үг хэлнэ. Энэ чуулганаар 30 гаруй хуулийн төсөл хэлэлцэгдэхээр байна.

Чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад 2027 оны төсвийн хүрээ, татварын шинэчлэлүүд гээд эдийн засгийн амин чухал сэдвүүд багтсан байна. Мөн авлигатай тэмцэх хүрээнд "Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх" тухай хууль орж ирж байгаа нь нийгмийн зүгээс ихээхэн дэмжлэг авах хүлээлттэй байна. Гэвч эдгээр ажил хэрэгч төслүүдийн дунд "Гишүүнийг эгүүлэн татах" буюу Recall зохицуулалт хамгийн их анхаарал татаж, магадгүй хамгийн халуухан мэтгэлцээнийг дагуулах нь тодорхой байна.

Уг нь "буруу ажиллавал эгүүлэн татна" гэдэг нь сонгогчдод маш шударга, зөв сонсогддог зарчим. Гэвч парламентын засаглалын онол талаас нь харвал энэ нь хоёр талдаа иртэй мэс юм. Парламентын гишүүн гэдэг дөрвөн жилийн хугацаанд ямар нэгэн шахалтгүйгээр, улс орны ирээдүйн төлөө зоримог шийдвэр гаргах "дархлаатай" байх ёстой.

Хэрэв эгүүлэн татах механизм нь хэт хялбар, эсвэл улс төрийн зорилгоор ашиглагдахуйц байдлаар хуульчлагдвал гишүүд маргаашийнхаа суудлаас айж, "популизм" хийх эсвэл гүйцэтгэх засаглалынхаа үгнээс гарч чадахгүй хараат байдалд орох эрсдэлтэй. Ингэсэн тохиолдолд парламент хяналт тавих үүргээ алдаж, зүгээр л нэг хэлбэр төдий байгууллага болон хувирдаг гашуун туршлага олон улсад бий. Жинхэнэ хариуцлагыг "Recall" гэдэг айдас биш, харин хугацаа нь болоход иргэд дүнгээ тавьдаг "Re-election" буюу дахин сонголт л тогтоодог учиртай.

Энэ хаврын чуулган бол 126 гишүүний хувьд жинхэнэ сорилт болох нь. Тэд сонгогчдын "хариуцлага нэхсэн" хүсэлт болон парламентын "хараат бус байдал" хоёрын алтан дундажийг яаж олох вэ? Ерөнхийлөгчийн танилцуулж буй энэхүү хуулийн төсөл нь парламентыг чадавхжуулах уу, эсвэл дархлааг нь сулруулах уу гэдэгт хариулт өгөх хариуцлагатай мөч ирлээ.

Энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд:

  1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
  2. "Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  3. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  4. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  5. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  6. Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл;
  7. Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  8. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  9. Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  10. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  11. "Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого"-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  12. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  13. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  14. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  15. Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  16. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд;
  17. Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  18. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл;
  19. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл;
  20. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  21. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл;
  22. Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  23. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  24. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  25. Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  26. Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  27. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  28. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл;
  29. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  30. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл;
  31. "Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  32. "Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00