Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын дарга О.Цогтгэрэл: "Засгийн газраас ирсэн Ардчилсан Намын бүлгийн албан шаардлагын хариуны тухай мэдээллийг өгье. 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн АН-ын бүлгийн шаардлагад хариу ирсэн. Танай намын бүлгээс тавьсан шаардлага бол хууль зүйн судалгаа хийж ажиллаж дүгнэлт гаргаж үзэхэд үндэслэлтэй байна. Зөвхөн дэд сайд төдийгүй төрийн данхар бүтцийг буулгах гэсэн агуулгын хүрээн дэх шаардлагыг бид нар хүлээн авах боломжтой. Хэрэгжүүлэхийн тулд илүү өргөн хуулийн хүрээнд хамтран ажиллах боломжтой байна. Танай шаардлагыг хүлээн авах боломжтой гэсэн хариулт ирсэн байна.
АН-ын бүлгээс Улсын Их хурлын даргаар аль нэг намын дарга ажиллаж болохгүй гэдэг байр суурийг илэрхийлж, чуулганы нэгдсэн хуралдаанд энэ тохиолдолд МАН-ын даргыг хавсран гүйцэтгэж байгаа ажлаа өгтөл нь бид оролцохгүй гэсэн шаардлагынхаа хүрээнд АН ажиллаж байна.
Жишээ нь өмнө нь ийм жишиг байсан биз дээ? 2016 оноос 2012 оноос М.Энхболд дарга, З.Энхболд дарга нар ийм жишиг байсан биз дээ гэдэг асуудлыг ярьж байна. Тэгэхээр бид энэ буруу жишгийг засах ёстой гэдэг байр суурь илэрхийлж байгаа, буруу жишгийг буруу чигээр нь үргэлжлүүлбэл юу болдгийг саяны хоёр даргын засагласан жилүүд харуулдаг. АН-ын дарга УИХ-ын даргаар ажиллаад тэрнээс хойш төрийн хямралд очиж байсан. АН одоогоор гурав дараалан ялагдаж, Монгол Улсад нэг намын дарангуйллын тогтолцоо руу нөхцөл байдал явчихсан таагүй үр дүн гарсан. М.Энхболд дарга намын дарга, УИХ-ын дарга болсноор 17, 18 оны үед монголын засаг төрийн түвшинд ямар хямрал нөхцөл байдалд хүрснийг та бүхэн мэдэж байгаа. Олон улсад байдаг сонгодог онол номынхоо дагуу зарчмын дагуу асуудлыг шийдэхгүй бол, буруу зүйлийг засаж залруулахгүй бол ямар үр дүнд хүрдгийг бас харуулж байна. Н.Учрал даргыг УИХ-ын үйл ажиллагаа хэвийн гацаанаас гаргаад АН-ын бүлгийн хуулийг хэлэлцэх ёстой гэдэг байр суурь, УИХ-ын дарга томилогдсоны дараа АН-ын хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэх асуудалд оруулж хэлэлцэнэ гэсэн. Энэ хаврын чуулганаар нөгөө АН-ын өргөн барьсан зарчмын шаардлага бүхий хуулийн төсөл байхгүй. Иймээс бид зөвхөн гацаахын төлөө асуудалд хандаагүй. Бид нар боломж олгосон. Одоо нөгөө хуулийг хэлэлцэх ёстой хэлэлцэх тов дараалалд байхгүй байгаа учраас бид өмнө нь тавьсан зарчмын шаардлагаа биелүүлнэ гэдэг байр сууриас асуудалд хандсан.
АН-ын тавьж байгаа шаардлага бол зарчмын шаардлага, хариуцлага тооцох ёстой, шалгуулах гэж байгаа хүмүүст хуулийн байгууллагад шалгуулах боломж олдохгүй байгаа бол энэ бүгдийг шалгуулах ёстой, хэлэлцэх ёстой хуулийн байгууллагуудын шаардлагыг биелүүлэх ёстой, хариуцлага тооцох ёстой гэдэг нь АН-ын зарчмын байр суурь, тэр тусмаа УИХ-ын гишүүнийг чөлөөлөх, түдгэлзүүлэхтэй холбоотой хуулийн харилцаа өнөөдөр ч гэсэн Монгол Улсын хуулиудад бэлэн байж байдаг. Энэ зарчмаараа энэ явуулахыг бид саад тотгоргүйгээр асуудалд хандаж явуулах ёстой гэдэг байр суурьтай байгааг хэлье. Монгол Улсын үндсэн хуульд аль нэг намын дарга УИХ-ын даргаар ажиллахгүй байх нь зүйтэй гэдэг агуулга яг өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын үндсэн хуулийн хорин дөрөвдүгээр зүйл дээр байгаа. УИХ-ын даргыг сонгох нь ялсан намын дотоод асуудал гэж эндүүрэл яваад байна лээ. Энэ бол тийм биш. Үндсэн хууль дээр УИХ-ын даргыг аль нэг гишүүнийг нэр дэвшүүлэн сонгож сонгох ёстой гэж байгаа. Аль нэг нам эвслээс гэж өгүүлбэр тэнд байхгүй. Сонгодог парламентын утга санаа манай үндсэн хуульд суучихсан байгаагийн илрэл. Харин УИХ-ын дэд даргыг хэнээр сонгох уу гэдэг нам эвслийн дотоод асуудал, нам эвсэл хэнийг дэд даргаар ажиллуулахаа санал болгодог. Энэ Монгол Улсын үндсэн хуульд суучихсан үзэл санаа шүү гэдгийг хэлье" гэлээ.
Т.УНДРАХБАЯР





Улс төр









