Dark Light
Улс төр | 2026-03-22

УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ БНХАУ-Д АЙЛЧЛАХААР МОРДЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Хятадын Коммунист намын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад айлчлахаар өнөөдөр /2026.03.22/  тус улсыг зорилоо.

Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралыг МАН-ын Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань нар үдэв.

Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын БНХАУ-д хийх айлчлал нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага болон нам хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршино.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00