ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр: "Нүүрсний сонсголыг маш сайн зохион байгуулсан, богино хугацаанд. Хөгжлийн банк дээр зургаан сар шалгалт явуулсан, энэ хугацаанд би данс хөөж байсан. Нэг сар гаруй хугацаанд данс хөөж амжаагүй. Өөрөөр хэлбэл Бодь компани руу орсон мөнгө хаашаа явсан бэ гэдгийг шалгах гээд, хугацаа байгаагүй, захирал руу нь маш олон удаа шаардлага хүргүүлж байхад, өгөхгүй байсан. Хянан шалгагч шинжээч нар гэрчилнэ. Гэмт хэргийн шинжтэй учир нэгжлэг хийгээд хүчээр санхүүгийн баримтуудыг авна гэж би ярьсан. Системийн том банк учир олон харилцагчдын банкны системд доргилт болж санхүүгийн эрсдэлүүд үүснэ. Цагдаа банканд нэгжлэг хийж байна гэдэг мэдээлэл гарахад энэ банк дампуурна. Сонсголын өмнө шөнө арван хэдэн хянагч шалгагч нартайгаа ухаад , санхүүгийн гүйлгээ баримтуудыг хуурамчаар хийсэн. Амундра, Баясгалан гэх хоёр хүнтэй нүүр тулж уулзаж нэг ч удаа үзээгүй. Яриад байгаа зүйлс худлаа.
Төрийн болон албаны нууцын тухай хууль байсныг төрийн нууцын тухай хууль болгоод 574 нууцыг 200 нууц болгож байгаа. 374 асуудлыг төрийн нууцаас гаргаж байгаа. Албаны нууцад байсан 892 нууцыг нууц биш болгож байгаа. Бүх зүйлс ил болно.
Би ХЗДХ-ийн сайд болоод төрийн буруутай үйл ажиллагааны улмаас шүүхийн шийдвэр гарсан бүх шийдвэрийг 100 хувь хэрэгжүүлнэ гэж ярьсан. Төрийн албан хаагч хууль бус үйл ажиллагаа хийсэн, бусдыг эрүүдэн шүүсэн асуудлууд дээр хохирол барагдуулалтын хувь маш бага. Нэг хувь хүрдэггүй. Төрийн буруутай шүүхийн шийдвэр гарсан бол шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажлыг төр өөрөөсөө эхлэх ёстой гэж үзсэн. Тэр дотор байгаа асуудлыг ярьж байна гэж ойлгосон” гэлээ.
Т.УНДРАХБАЯР







Улс төр









