Dark Light
Улс төр | 2026-03-24

Н.НОМТОЙБАЯР: ЭНЭ АСУУДАЛД ОРОЛЦСОН ХҮН АМИА ХОРЛОХЫГ ЗАВДСАН

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр: Гэрээний үнийн дүн нэг тэрбум таван сая доллар. 1.3 тэрбум доллар буюу улсын төсөвт эзэлж байгаа хувь хэмжээтэй харьцуулбал 13 орчим хувийг эзлэх маш их хэмжээний үнийн дүнтэй асуудлууд яригдаад багагүй хугацаа өнгөрлөө. Л.Оюун-Эрдэнэ , Б.Энхбаяр нарын хооронд энэ асуудалтай холбоотойгоор үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллүүдийг ярилаа. Хууль хяналтын байгууллагад холбогдох материалуудыг өгсөн. Үүний хариу болгож Б.Энхбаяр мэдээлэл өгсөн. Үнэн худал нь мэдэгдэхгүй маш олон асуудлууд байна. Энэ гэрээг үзэглэсэн хоёр талын буюу Бодь компанийг төлөөлж байсан гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Амундра хаана байна, Таван толгой төмөр замын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Удаанжаргал хаана байна? 2022 оны 12 сарын эхээр Монгол Улсын Засгийн газраас Л.Оюун-эрдэнэ, Х.Нямбаатар нар энэ асуудалтай холбоотойгоор 17 улс төрчдийн нэрийг зарлаж байсан. Х.Баттулгаас эхлээд тэр өдрөө гадагшаа зугтааж байсан гэх мэт үнэн зүйлс бий. Энэ асуудалд холбогдож гар бие оролцож явсан хүн амиа хорлохыг завдсан үйл явдал ЦЕГ-т бүртгэлтэй байгаа. нүүрсний сонсголын үр дүнд Л.Энхбаяр гишүүн холбогдох материалыг нягталж шалгаж үзээд асуудал байна гэдгийг тодорхойлоод шинжээчийн дүгнэлт дээр үндэслээд холбогдох хууль хяналтын байгууллагад хүргүүлж байсан. Өнөөдрийг хүртэл авсан арга хэмжээ байхгүй. Өнгөрсөн цаг хугацаанд болсон асуудлуудыг нэгтгээд үзэхээр Гашуунсухайт төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гүйцэтгэсэн хоёр ААН хоорондын хүрээлэл дунд асар том авлигал хулгай, өртөг хөөсрүүлэлт, нүүрс борлуулалттай холбоотой асуудал байгаа нь дамжиггүй. УИХ-ын хууль заалт, хянан шалгах түр хороо байгуулах эрх зүйн зохицуулалтыг үндэслэл болгоод миний бие энэ асуудлыг дахин нягталж шалгах хэрэгтэй гэж үзэж тогтоолын төсөл болон танилцуулга, үзэл баримтлалыг боловсруулж байгаа. Хуулийн дагуу, хараат бусаар явагдах ёстой. Хэн нэгнийг хэлмэгдүүлэх зорилго агуулж болохгүй. Хуулийн дагуу 32 гишүүн дэмжиж гарын үсэг зурснаар УИХ-ын даргад өргөн барих эрх зүйн орчин бүрдэнэ" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22