Dark Light
Улс төр | 2026-03-26

УИХ 10 ХОНОГ ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийснээс хойш 10 хоног өнгөрсөн ч нэг ч удаа бодитой хуралдаж, шийдвэр гаргаж чадсангүй. Улс төрийн зөрчил ийнхүү хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг гацаанд оруулсан хэвээр байна.

Гацалтын гол шалтгаан нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн байр суурь. Тус бүлгээс УИХ-ын дарга Н.Учрал-ыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүртэл чуулганы болон байнгын хороодын хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Тэдний үзэж буйгаар аль нэг намын дарга УИХ-ыг удирдах нь зохимжгүй аж.

Ийм нөхцөлд өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан ч хуралдах эсэх нь тодорхойгүй, эргэлзээтэй хэвээр байна. Гэсэн хэдий ч хэлэлцэх асуудлын жагсаалтад дараах томоохон сэдвүүд багтаад байна.

Үүнд:

  • Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүд

  • Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох талаарх Ерөнхий сайдын танилцуулга

  • Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11, 12 дугаар болон 2026 оны 01 дүгээр дүгнэлтүүд

  • Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Эдгээр асуудлууд нь нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн чухал ач холбогдолтой ч улс төрийн маргааны улмаас хэлэлцэгдэхгүй саатах эрсдэлтэй байна.

Ийнхүү парламентын үйл ажиллагаа улс төрийн маргаанд баригдан гацаж, шийдвэр гаргах чадамж нь сорилттой тулгарсан хэвээр байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22