Dark Light
Улс төр | 2026-03-26

Ж.БАТЖАРГАЛ: АСУУДЛУУДАА УЗ ДЭЭРЭЭ ЯРЬЖ, БҮЛЭГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдав. Хуралдаанаас гарсан шийдвэрийн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал танилцууллаа.

Тэрээр: УИХ дахь МАН-ын бүлэг үүсээд байгаа цаг үеийнхээ ажил асуудлаар хаалттай хуралдааныг хийж, тодорхой мэдээллүүдээ өглөө. Их хурлын бүлгийн гишүүд өөрсдийнхөө санал бодлуудыг тов тодорхой илэрхийллээ.

Нэгдүгээрт, Олон улсын түвшинд үүсээд байгаа нөхцөл байдлын хор нөлөө Монголд сүүдэр нь тусах энэ зүйлсээс урьдчилан сэргийлж, бэлтгэл бэлэн байдлынхаа асуудлыг, хямралт нөхцөл байдлынхаа төлөвлөлт менежментийг боловсронгуй болгох тал дээр илүү шаргуу ажиллах ёстой. Тийм учраас Их хурлын болоод, Их хурлын бүтцийн байгууллагуудын үйл ажиллагаанд ямарваа нэгэн саад учрах үндэсгүй. Тийм учраас үүнийг цааш явуулах тал дээр бүлэг бүрэн чиг үүргээ хангаж ажиллая гэдэг шийдэлд хүрлээ.

Хоёрдугаарт, энэ яригдаад байгаа АН-аас тавьж байгаа асуудал, манай гишүүдээс ч гаргаж байгаа асуудлуудыг ойрын хугацаанд өнөө орой юм уу, маргааш өглөө Удирдах зөвлөл дээрээ ярьж, улс төрийн тов тодорхой шийдвэр гаргаад, үүнийг УИХ дахь бүлэгтээ чиглэл болгоё. Бүлэг Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж ажиллая гэдэг шийдэлд хүрлээ. Сая 52 гишүүн оролцлоо. 100 хувь дэмжлээ. Удирдах зөвлөлийн шийдвэрийг МАН-ын ЕНБД танилцуулна. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар бүлгийн хуралдаанд оролцоогүй гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22