УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан /2026.03.30/-аар Монгол Улсын Ерөнхий сайдаар Ням-Осорын Учралыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг, аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг, бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдаар Ням-Осорын Учралыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр байнгын хорооны хуралдаанд танилцуулав.
Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Ерөнхий сайдад Ням-Осорын Учралыг томилох асуудлаар санал хураахад гишүүдийн олонх буюу 95.8 хувийн саналаар дэмжлээ.
АДМИН







Улс төр





