Dark Light
Улс төр | 2026-04-01

Ж.БАТЖАРГАЛ: БИ ЗАСГИЙН ГАЗАРТ ОРОХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Ж.Батжаргал цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Ж.Батжаргал “Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүдийнхээ нэрийг, бүлэг УИХ-ын даргад оруулах нэрийг оруулах асуудал байна. Ерөнхий сайд уржигдар шөнө батлагдлаа. Өчигдөр Монгол улсын мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор тусгайлсан цаг, хугацаатай асуудал байгаа. Жишээ нь, Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг тухайн жилийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 4 дүгээр сарын 1-ний дотор УИХ хэлэлцсэн байх ёстой. Тэр талаар бүх мэдээллийг өгөх улс төрийн ганц субъект нь Ерөнхий сайд.

Хуулиараа шинэ Ерөнхий сайд томилогдохоор өмнөх Засгийн газрын сайд нар бүгд ажлаасаа чөлөөлөгдөж байгаа. Дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар салбаруудаа авч явах ажлаа зохион байгуулаад явж байна. Гэхдээ дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар Засгийн газрын гишүүн байдаггүй. Их хуралд хүлээсэн үүргийнхээ дагуу УИХ-ын гишүүдийн асуултад бүх мэдээллээ өгөөд явж байна. Үндсэндээ өнөөдрөөс ЗГ-ын гишүүдийн нэрс тодорхой болж байгаа байх.

Би Засгийн газарт орохгүй. Том бүлэг зохицуулж авч явах надад хангалттай. Бүлгийн даргын ажлаа л хийе. Нэг хүнд хэчнээн юм хэрэгтэй юм. Надад хэрэггүй” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22