Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Н.Учрал “Олон асуудлууд байгаа учраас зарим сайдыг улируулан ажиллуулах шаардлагатай салбарууд байна. Энэ зөвхөн биднээс шалтгаалах асуудал биш шүү дээ. Тийм учраас салбаруудын сайд нарын гүйцэтгэлийг харж байна. Олон улстай харилцаа тогтоосон байсан асуудлуудыг харж үзэхгүй бол бүх зүйлийг шинээр эхлэх цаг хугацаа байхгүй учраас салбарын сайд нарын ажилдаа хэр хандсан гэдэг асуудлуудыг харах шаардлагатай байсан. Өчигдөр гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх үеэр салбарын яам болгон дээр хийсэн ажлуудтай танилцсан.
5 дугаар сарын нэгэнд төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барих цаг хугацаа тулчихсан байгаа. Яаралтай төсвийн хүрээгээ боловсруулж, түүнийхээ дагуу жилийнхээ төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, ирэх оны төсөв гэдэг нь цаг хугацааны мөчлөгүүд байгаа юм. Тиймээс бүтэц бүрэлдэхүүний хуулийг хөндөх гэхээр тодотгол дагаж орчих гээд байдаг. 6 дугаар сард орлого тасарвал сар болгон тодотгол хийх нөхцөл үүсчих гээд байна.
Үндсэн хуулиараа шинэ Ерөнхий сайд томилогдвол өмнөх Засгийн Газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох хуультай. Тиймээс өөрөө захирамжлаад үүрэг гүйцэтгэгч тавьж болохгүй. Засгийн Газар бүрэлдээгүй байна. Тиймээс би өөрөө энэ хуулиудыг танилцуулах явж байна. Өнөө маргаашгүй шийдэхээс өөр арга байхгүй.
Бүх сайд нарыг өөрчлөөд явна гэдэг боломжгүй байна. Гэрээ хэлцэл хүлээгдчихсэн, ялангуяа түлшний асуудал зэрэг олон асуудлууд нэн тулгамдсан байна. Мөн бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөхөөр төсвийн тодотгол хийгээд, сандал ширээ, хаяг самбар болоод л баахан халаа сэлгээ болох гээд байна.
5 дугаар сарын 31-нд зарлагдаагүй тендерүүд цуцлагдвал 1,3 их наядын хөрөнгө оруулалтын зардалтай. Хэрэв орлого тасарвал төсөв тодотгохоос өөр замгүй болно. Тэгэхээр 6 сарын гүйцэтгэл харах хэрэгтэй. Цаг хугацаа биднийг хүлээдэггүй” гэв.
Б.ЭНХЗАЯА







Улс төр





