Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн дэд дарга А.Ариунзаяа цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
А.Ариунзаяа "Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр шийдвэр гаргаж, Х.Булгантуяа-д хариуцлага үүрүүлж, УИХ-ын дэд даргаас нь чөлөөлсөн. Гэтэл түүнд ТЕГ-аас хэрэг үүсгэж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан гэх хэрэг, ял тулгаж байна. Х.Булгантуяа төрийн эрх мэдлийг “кармаалчихаад” яваад байгаа юм уу? 15 жил зүтгэсэн хүнд хариуцлага үүсгээд явж байгааг улс төрийн өшөө авалт л гэж харж байна. Улс төрийн өшөө авалтаа больж болохгүй юу?
Би удирдах зөвлөлд байхаа больсон. Намайг олон юм яриад байдаг гээд УЗ-д оруулаагүй. Би бүлгийн дэд даргаа хийж байгаа" гэв.
Б.ЭНХЗАЯА







Улс төр





