УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Л.Оюун-Эрдэнэ "Ерөнхий сайд бүтэц томилгоог хэрхэн хийхээс хамаарч хэрхэн удаан засаглах вэ гэдэг нь хамаарна. Миний хувьд Ерөнхий сайдаар 4 жил гаруй хугацаанд ажиллахдаа нэлээдгүй л сорилтыг даван туулж байсан. Хүмүүс, нийгэмд таалагдах, таалагдахгүй олон томилгоонууд хийгддэг байсан. Мөн намайг илүү олон сайдтай ажилласан гэдэг шүүмжлэлүүд байдаг байсан юм.
Миний хувьд тухайн үеийн цар тахлын сорилтыг даван гарахын тулд Оюу Толгойн гацсан олон асуудлуудыг шийдвэрлэхийн тулд илүү хүчтэй кабинетыг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байсан.
Н.Учралын хувьд намын дарга, Ерөнхий сайд. Энэ бол зарчмын асуудал. Тиймээс Н.Учрал гэдэг хувь хүнд бол 38, 30 гэдэг зүйл байх ёсгүй.
126 гишүүнтэй Монгол улсын парламентын шинэ эрх зүйн орчны хүрээнд миний хувьд анхны Ерөнхий сайдаар 10 сар ажилласан. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг бид шийдсэн. Мөн гацсан байсан Гашуунсухайтын хил холболтын асуудлыг 2 улсын Засгийн Газрын түвшинд шийдсэн. Гуравдугаарт одоо хэл ам болоод байгаа Туулын хурдны зам болон Нийслэлийн төсвийг шийдсэн. Энэ бол хамтарсан Засгийн газрын үр дүн.
Г.Занданшатар дарга Засгийн Газар байгуулаад өмнөхөө сайн үгүйсгэсэн. Ингээд 10 сар боллоо. 10 сар дотор яаг юу болов? Яаг юу шийдэгдсэн бэ? Нэг ч юм шийдэгдээгүй. Харин шийдэгдсэн бүх зүйлс ухарсан.
Н. Учрал Ерөнхий сайдын хувьд үндсэн хуулиар олгогдсон бүтэн боломж байгаа. Яаж баланс хангах уу, яаж урт засаглах уу, яаж асуудлаа шийдэх үү гэдэг гагцхүү Намын дарга, Ерөнхий сайдын хэнтэй ч үл хуваалцах өөрийнх нь бүрэн эрх. Үүнд өөрийнхөөрөө байж чадвал Н. Учрал олон зүйлийг шийдсэн түүхэн Ерөнхий сайд байна. Өөрийнхөөрөө байж чадахгүй бол зүгээр л утсан хүүхэлдэй болоод нийгмийн дэмжлэгээ алдаж, Монгол Улсын цагийг алаад өөрийнхөө түүхийг сүйдэлнэ” гэв.
Б.ЭНХЗАЯА








Улс төр





