Dark Light
Улс төр | 2026-04-02

О.ЦОГТГЭРЭЛ: УИХ-ЫН ДАРГЫГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГГҮЙ БАТАЛНА ГЭЭД ХУУЛЬД ЗААЧИХСАН

Image

УИХ-ын даргын томилгооны асуудлаар АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авсан. Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл-ээс тодрууллаа.

О.Цогтгэрэл "Их хурлын үйл ажиллагаа хэвийн явагдана. Бат-Эрдэнэ дарга хурлаа удирдаад, хэвийн явж байна. Харин бодлогын асуудлыг, АН-ын хуулийг батлуулах бололцоог олгооч ээ. Ийм учраас завсарлага авч үүнийг нам дотроо ярилцъя гэсэн.

УИХ-ын даргыг сонгож, томилохдоо хэлэлцүүлэггүй батална гээд 2024 оны 5 дугаар сард олонхоороо хууль баталчихсан. УИХ бол ойлголцол, хэлэлцүүлгийн талбар. Ойлголцол, хэлэлцүүлэггүйгээр баталсан 2 УИХ-ын дарга огцорчхоод байна. Бид нар ямар нэгэн хувь хүн яриагүй, зарчим ярьсан. Зарчмынхаа хуулиа батлуулаад Монголын парламентыг Олон улсын дэг жаяг руу нь оруулъя л гэж байгаа юм” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10