УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр-аас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Ж.Энхбаяр “УИХ-ын дарга нам бус байхыг дэмжиж байгаа. Бид Үндсэн хуулийн томоохон өөрчлөлт хийсэн. Тэр Үндсэн хуулийн өөрчлөлтийн зайлшгүй дагаж гарах олон хуулиудын нэг нь энэ. 126 гишүүн гэдэг бол цаашид Монгол Улсын парламент Олон Намын тогтолцоотой байна гэсэн үг. Олон Намын тогтолцоотой байна гэдэг нь эвслийн Засгийн газрууд бүрдэнэ. УИХ аль болох улс төржилтөөс ангид, Олон Намын чөлөөт л мэтгэлцээний индэр болгох шаардлага үүсэж байгаа. Энэ нь ч зөв. МАН-ын бүлэг нь энэ асуудлыг зөв гэж хүлээж авч, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна.
Монгол Улс намуудын тухай хуулиа шинэчилсэн. Улс Төрийн намуудыг маш хариуцлагажуулсан. Улс Төрийн намууд 2025 онд бүгд Их хурлаа хийгээд, улс Төрийн намуудын хуульд нийцүүлж дүрмээ шинэчлээд, дотоод сонгуулиа явуулсан. Парламент улс Төрийн намуудаас бүрдэж байгаа. Тиймээс намуудын хариуцлагыг сайжруулж, үүрэгжүүлсэн.
Бид алдаагаа засаж, улам боловсронгуй болоод парламент засгаа бэхжүүлээд явж байна. Монгол Улсын оршин тогтнох яг энэ цаг үеийн аюулгүй байдлын баталгаа бол парламент. Ардчилсан парламентын засаглал, үүнийг улс Төрийн намуудын хариуцлага зайлшгүй үүсэж байгаа асуудал.
Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орохгүй. Цаг хугацааны хувьд өөрчлөлт орох боломж алга. Одоо байгаа бүтэц дээр бүрэлдэхүүн орж ирнэ гэж ойлгож байгаа. Бүтцийн асуудлаар иж бүрэн төрийн албаны шинэчлэл хийгдэнэ" гэв.
Б.ЭНХЗАЯА







Улс төр





