Dark Light
Улс төр | 2026-04-03

Х.ТЭМҮҮЖИН НАРЫН ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2026.04.03/ хуралдаж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүн санаачилсан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хийж, байнгын хороодын гишүүдийн 82.6 хувь нь үзэл баримтлалын хувьд дэмжлээ.
Байнгын хорооны гишүүд хуулийн төслийн хүрээнд санал хэлж, асуулт асуусан. Тухайлбал, хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжээд олон талаас нь харж, ажлын хэсэгт намуудын төлөөллийг багтаах хэрэгтэй. Цаашлаад улс төрийн хатуу гишүүнчлэлтэй улс оронд зохицох эсэхийг судлах шаардлагатай гэв. Парламентын засаглалтай улс орнуудад энэ зохицуулалтыг хэрэглэдэг нь цөөн гэдгийг гишүүд хэллээ.
Хуулийн төслийн 11.4-т УИХ-ын дарга нь нам улс төрөөс ангид бие даасан, төвийг сахисан байр сууринаас бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. УИХ-ын дарга Олон Улсын Парламентын Холбоо хоорондын тохиролцсон албан тушаалаас өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно гэж тусгажээ.
Мөн хуулийн төслийн 11.5-д УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хугацаанд намаасаа түдгэлзэнэ. УИХ-ын дарга намаасаа түдгэлзсэн нь түүний Улсын Их Хурлын дараагийн ээлжит болон ээлжит бус сонгуульд намаасаа нэр дэвших эрхийг хязгаарлахгүй гэж тусгажээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22