Dark Light
Улс төр | 2026-04-04

ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын Их Хурлын даргаар сонгогдсон Сандагийн Бямбацогтыг хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нэн ээдрээтэй, үүнээс улбаалан манай улсад учирч байгаа нийгэм, эдийн засгийн хүндрэл, бэрхшээл, сорилт, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлэх хууль, тогтоолын төслүүдийг УИХ цаг алдалгүй хэлэлцэн батлах нь чухал байгааг хэллээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын тасралтгүй үйл ажиллагааг хангах, ёс зүйтэй парламентыг төлөвшүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх, ард түмний өмнө тулгарч байгаа асуудлуудыг түргэн, шуурхай шийдвэрлэх зэрэгт онцгой анхаарахаа илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22