Dark Light
Улс төр | 2026-04-04

Ж.БАЯСГАЛАН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Ардчилсан Намын харьяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих холбооны “Анхдугаар чуулган” 2026 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус чуулганаар холбооны бүтэц, зохион байгуулалт, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, удирдах бүрэлдэхүүнийг сонгон батламжилсан байна.

Чуулганы төлөөлөгчдийн санал болон Ардчилсан Намын Үндсэн дүрмийн дагуу холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ж.Баясгалан сонгогдсоныг Ардчилсан Намын дарга, УИХ дахь намын бүлгийн дарга О.Цогтгэрэл батламжилжээ.

Мөн холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Р.Оюун-Эрдэнэ, Ц.Чинбат, Дэд Ерөнхийлөгчөөр Э.Одбаяр, Л.Мөнхбаясгалан, Б.Пунсалмаа, Ш.Бямбасүрэн, Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Лхагвадорж нарыг тус тус батламжилсан байна.

Энэхүү холбоо нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн хамгаалал, хүртээмжтэй бодлогыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22