Dark Light
Улс төр | 2026-04-06

УИХ-ЫН ДАРГА НАМААСАА ТҮДГЭЛЗДЭГ БОЛОХ УУ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Х.Тэмүүжин нарын 17 гишүүнээс өргөн мэдүүлсэн “УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх” агуулгатай Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр болжээ.

Уг хуулийн төсөл нь УИХ-ын даргын улс төрийн хараат бус, төвийг сахисан байр суурийг бэхжүүлэх зорилготой бөгөөд УИХ-ын дарга бүрэн эрхийн хугацаандаа намаасаа түдгэлздэг байх зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөлд:

  • УИХ-ын даргыг гишүүдийн ил санал хураалтаар, олонхын дэмжлэгээр сонгоно
  • Нэр дэвшигч олонхын санал авч чадахгүй бол өөр гишүүнийг нэр дэвшүүлнэ
  • УИХ-ын дарга намуудын улс төрөөс ангид, бие даасан байр сууринаас бүрэн эрхээ хэрэгжүүлнэ
  • Олон улсын парламентын байгууллагын тохиролцсон албан тушаалаас өөр давхар ажил эрхлэхийг хориглоно
  • УИХ-ын дарга бүрэн эрхийн хугацаандаа намаасаа түдгэлзэх бөгөөд энэ нь дараагийн сонгуульд намаасаа нэр дэвших эрхийг хязгаарлахгүй

гэж тусгасан байна.

Хэрэв УИХ уг төслийг хэлэлцэхийг дэмжвэл байнгын хороод болон чуулганы шатанд нарийвчлан хэлэлцэж, эцэслэн батлах эсэхийг шийдвэрлэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22