УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2026.04.07/-ийн хуралдаанаар Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ. Тус байнгын хороонд хамаарах 49 шийдвэрийн 341 заалтын биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд яам агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд хэрэгжсэн 220, хэрэгжих шатанд 78, хэрэгжээгүй 18, хугацаа болоогүй 15, хэрэгжих боломжгүй 20 заалт байгаа бөгөөд хууль, тогтоомжийн хэрэгжилт 82.7 хувьтай гэж дүгнэсэн байна.
Тайлан танилцуулсан ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “2025 оны хяналт шинжилгээний үнэлгээгээр хэрэгжээгүй хэмээн үнэлэгдсэн заалтууд нь төрийн байгууллагуудын удирдлага зохион байгуулалт хангалтгүй, салбар хоорондын уялдаа сул, төсөв санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй, хүний нөөцийн тогтворгүй байдал зэргээс шалтгаалж, хууль тогтоомжийн биелэлтэд сөргөөр нөлөөлж байна. Иймд, УИХ-аас гарч байгаа шийдвэрийн талаар нэгдсэн бүртгэлийн систем бий болгох, Засгийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний мэдээллийн сантай уялдуулах, мөн хяналт шинжилгээ, үнэлгээний явцыг УИХ-ын гишүүд, байнгын хороодод цахимаар хүргүүлж танилцах боломжоор хангах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай” гэв.
АДМИН








Улс төр





