Dark Light
Улс төр | 2026-04-09

УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдөр /2026.04.09/-ийн үдээс өмнөх хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг бөгөөд олон улсын нөхцөл байдалтай холбоотой газрын тосны бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор, шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх юм.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагч, энэхүү хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын гишүүн ардчилсан ёсны зарчмын дагуу ард түмнээс олгосон мандатыг хүндэтгэхийн сацуу Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татах тухай Үндсэн хуулийн зохицуулалтыг амьдралд хэрэгжүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн намыг хариуцлагатай болгох, хууль дээдлэх зарчмыг хангахад онцгой ач холбогдолтой гэж үзжээ.
Хуулийн төсөлтэй холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлснээр үдээс өмнөх хуралдаан дууслаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалтыг баасан гараг /2016.04.10/-ийн 10 цагт явуулна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22