Dark Light
Улс төр | 2026-04-16

НИЙСЛЭЛИЙН ХҮН НАМЫН ДАРГААР Т.ОТГОНБААТАР СОНГОГДОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн ХҮН намын хороо хуралдаж, олонхийн саналаар Төмөрсайханы ОТГОНБААТАРЫГ даргаар сонгов.
Т.Отгонбаатар нь Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг Хүн ам зүй мэргэжлээр суралцаж төгссөн. АПУ Трейдинг, АПУ ХК зэрэг бизнесийн байгууллагад 10 гаруй жил ажилласан туршлагатай төдийгүй ХҮН намын Гүйцэтгэх зөвлөлд Нарийн бичгийн даргын сонгуульт албан тушаалд 2022 оноос тасралтгүй ажиллаж ирсэн.
Нийслэлийн ХҮН намын дарга, Т.Отгонбаатар:
Шинэчилсэн дүрмийн дагуу нийслэл, дүүргийн намын хороог өргөтгөж, нийслэл дэх гишүүнчлэлээ улам тэлж ажиллана. 2027, 2028 оны шат, шатны сонгуулиудын бэлтгэлдээ цаг алдалгүй орох болно. Дээрх сонгуулиудад амжилт гаргаж ХҮН намын өсөлтийн буухиаг үргэлжлүүлэхээ мэдэгдэв.
“НИЙСЛЭЛ бол ХҮН намын ялалтын туг” гэдэг итгэл, үнэмшлээр ажиллаж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд ХҮН нам том байр суурьтай эргэн ирнэ гэдгийг онцолж хэлэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22