Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны тойргийн шүүхэд эрх мэдэл, албан тушаалын хэрэгт холбогдсон З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болж дууслаа.
Шүүхээс тэднийг Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тус бүрт нь нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хорих ял оноолоо. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу тэднийг өнөөдрөөс эхлэн хорихоор болсон байна.
Тодруулбал, Б.Энх-Амгаланг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод нөлөөлж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгосон хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж үзжээ.
Харин З.Энхболдыг нийтийн албан тушаал хашиж байхдаа Б.Энх-Амгаланд хууль бусаар нөлөөлж, эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд хүргэсэн буюу хатгагчаар хамтран оролцсон гэж шүүх дүгнэсэн байна.
Ийнхүү шүүхээс хоёр албан тушаалтанд ижил хэмжээний ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь таван жилээр хасах шийдвэр гаргалаа.
Б.АМАРТҮВШИН








Улс төр





