Dark Light
Улс төр | 2026-04-18

О.ЦОГТГЭРЭЛ: АН-ЫН "50-ТНУУД"-ЫГ ЯЛТАН БОЛГОЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

УИХ-ын дарга асан З.Энхболдод хоёр жилийн хорих ял оноосонтой холбогдуулан Ардчилсан намаас мэдэгдэл хийлээ. Тус намын удирдлагууд болон өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг улс төрийн зорилготой, хууль бус үйлдэл хэмээн үзэж буйгаа илэрхийлэв.

​О.Цогтгэрэл: "Парламентын ардчиллаас ухарсан өдрүүд үргэлжилж байна"

​АН-ын дарга О.Цогтгэрэл шүүхийн шийдвэрт эргэлзэж буйгаа мэдэгдлийн эхэнд онцлов. Тэрээр хэлэхдээ:

​"З.Энхболд даргыг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа ороход нь хоёр жилийн хорих ял оноолоо. Саяхан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг гурван удаа цагаатгасны дараа дөрөв дэх дээр нь яллах нөхцөл байдал үүсгэж байна. Шүүгчид өөрийн итгэл үнэмшлээр шийдвэр гаргах ёстой ч гурван удаа шүүгдээд дөрөв дэх дээр нь итгэл үнэмшил нь өөрчлөгдөж байгааг хардахаас өөр аргагүй" гэлээ.

 

​Түүнчлэн АН-ын 50 орчим насны улстөрчид дарааллан ялтан болж байгааг "улс төрийн зохион байгуулалттай үйл ажиллагаа" хэмээн тодорхойлоод, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд хуулийн тогтолцоогоор дамжуулан нөлөөлөх оролдлого эрчимжиж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв. Энэхүү үйл явцыг Монгол Улс парламентын ардчиллаас ухарч буйн илрэл гэж үзэж байгаагаа тэрээр нэмж хэлсэн юм.

Өмгөөлөгч Б.Баатарсайхан: "34 хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй"

​УИХ-ын дарга асан З.Энхболдын өмгөөлөгч Б.Баатарсайхан шүүхийн шийдвэрийг давж заалдахаа албан ёсоор мэдэгдлээ. Түүний байр сууриар:

  • Хууль зөрчсөн үйл ажиллагаа: Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчсөн.
  • Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй: Энэ бол гэмт хэрэг биш. З.Энхболд нь Б.Энх-Амгалан гэдэг хүнд хэрхэн нөлөөлсөн, яаж хатгасан талаар 34 хавтаст хэрэгт нэг ч нотолгоо байхгүй.

​Өмгөөлөгч "Шударга ёсны төлөөх тэмцэл хуулийн хүрээнд үргэлжлэх болно" гэдгийг тодотгов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22