Dark Light
Улс төр | 2026-04-28

ТББХ: ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД 213.611 АЛБАН ХААГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр (2026.04.28)-ийн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлаар санал хураахад Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг 57,9 хувиар дэмжиж, УИХ-ын гишүүн Д.Бум-Очирын өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 47,4 хувиар дэмжигдсэнгүй.
Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэх явцад зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлэгтэй хамтран эцэслэн батлах горимыг саналыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар гаргаж санал хураахад байнгын хорооны гишүүдийн олонх дэмжив.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Төрийн албаны зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайлан сонслоо.
Манай улсад өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 4330 төрийн байгууллагад 213611 төрийн албан хаагч ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 14,5 хувийг эзэлж байгаа ажээ. Төрийн албан хаагчдын тоо 2024 онтой харьцуулахад 5,9 хувиар буурсан нь УИХ-аас баталсан багш эмчээс бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах тогтоолтой уялдаж байгаа тухай Төрийн албаны зөвлөлийн танилцуулгад дурдагдсан. Байнгын хорооны гишүүд Төрийн албаны зөвлөлийн чадамж, улс төрөөс ангид байх, төрийн албан хаагчдын цалин хөлсний бодлого, нийгмийн баталгааг хангах, төрийн албаны залгамж чанар, шинэ үеийг сургах зэрэг асуудалд хэрхэн анхаарч байгаа талаар асуулт асууж, саналаа хэллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10