Dark Light
Улс төр | 2026-05-05

Ч.АНАР: ТЕХНОЛОГИ, ИННОВАЦ БОЛ ХҮРТЭЭМЖТЭЙ, ХИЛ ХЯЗГААРГҮЙ ЗҮЙЛ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Дэлхийн тэргүүлэгч компаниудын гарааны цэг болсон Цахиурын хөндийгөөс хөрөнгө татаж чадсан, олон улсын зах зээлд оюуны бүтээлээ экспортолж, амжилттай ажиллаж туршлагажиж яваа “Fibo Cloud” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал П.Пүрэвбазар өнөөдрийн /2026.05.05/ “Policy Meeting” цуврал уулзалт хэлэлцүүлгийн зочноор оролцлоо.
Уулзалтыг Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Технологи, инновацын бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Анар удирдан технологийн салбарын талаар зочинтой ярилцсан юм.
Манай улсын эдийн засаг нь уул уурхай, нүүрс, зэс гээд түүхий эдээс хамааралтай хямрал болж хил гааль хааж, тээвэр логистик зогссон ч түүнээс үл хамааран зогсож байх хамгийн боломжтой салбар бол мэдээлэл, технологи гэдгийг П.Пүрэвбазар онцолж байлаа. Тэрбээр Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлээд буй их өгөгдөл ашиглан хиймэл оюун ухаанаар хийж болохуйц чөлөөлөлтийн бодлогыг анхаарч, дэмжиж байгаа аж.
УИХ-ын гишүүн Ч.Анар “Технологи гэхээр надад хамаагүй, инновац шинжлэх ухаан гэхээр мэдэхгүй салбар, монголчуудаас хол гэж дундад зуунд гацсан нийтлэг нэг ойлголт манайханд бий. Тэгэхээр харах өнцгөө өөрчлөх ёстой, үүний тулд соён гэгээрүүлэх нь бараг үндсэн арга хэмжээ болоод байна. Дэлхийн олон орон технологийн үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэл болгож байгаа энэ үед Монголд энэ салбар онолын үүднээс ч, бодит байдал дээр ч, өгөгдсөн нөхцөл байдлаараа ч бидэнд хамгийн хүртээмжтэй, хил хязгааргүйгээр гарцаагүй хэрэгтэй зүйл болоод байна.Төмөр зам, хил гааль хаасан ч хил хязгааргүйгээр хаана ч хүртээмжтэй зарж борлуулж болох зүйл юм” онцлов.
Уулзалтад оролцсон бусад бодлогын хорооны гишүүд, энэ салбарын мэргэжилтнүүд, оюутан, залуусын зүгээс манай улс уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн хязгаарлагдмал боломжоос технологийн салбар нь дэлхийн хөгжлийн хязгааргүй өрсөлдөөнд илүү найдвартай талаар зочинтой санал бодлоо солилцон нээлттэй ярилцлаа.
Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын 11 хорооны хамтарсан “Policy Meeting” цуврал уулзалтын энэ удаагийн хэлэлцүүлгийг Технологи, инновацын бодлогын хорооноос зохион байгуулав.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10