Dark Light
Улс төр | 2026-05-06

О.ЦОГТГЭРЭЛ: АЛИВАА БҮХЭН ЦАГТАЙГААС ГАДНА ХЭМЖЭЭ ХЯЗГААРТАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдааныг нээж Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл үг хэлэв.
Тэрээр "Арван жил үүдээ нээгээгүй Ардчилсан Намын хаалга үүдээ нээж, хана туургаа сольсон шинэчлэлийн ажил үргэлжилсээр намын удирдлагуудаа гүйцээн сонгох, дүрэм журмуудаа эцэслэх ээлжит нэгэн хурал ийн эхэлж байна. Ардчилсан Нам бүх шатандаа сонгуультнуудаа шинээр сонгож төв, анхан, дунд аль ч шатанд сонгуультнуудын 70 хувь нь анх удаа сонгогдсон залуучуудаас бүрдлээ. 1990 онд эхэлсэн Ардчиллын үйл хэрэг ахин дараагийн шатандаа гарсан онцлог сонгууль, шинэчлэлийн үйл явц намд өрнөлөө. Зориг гарган өрсөлдөж, энэхүү өөрчлөлт, шинэчлэлийн эзэд болсон шинээр сонгогдсон ҮБХ нар, тэр тусмаа залуу ҮБХ-ны гишүүддээ онцгойлон талархал илэрхийлье.
Зарчмын улс төр, зарчмын ойлголцол, зарчмын эв нэгдлийг барин фракц, талцал биш бодлого суурьтай намыг бий болгохоор томилгоог санал болгож буйг эрхэм ҮБХ-ны гишүүд ойлгож буй байх. Ялалт үргэлж олных байдаг. Ялагдлын буруутан харин дандаа дарга гэж би боддог. Гэтэл дарга яаж хариуцлага хүлээх вэ? намын даргаас буух нь хариуцлага биш, хариуцлагаа хамтдаа, цугтаа үүрье, асуудлаа ил тод яриад олонхын саналаар томилгоо хийе гэж өмнөх хурал дээр олон хүн хэлснийг эргэн сануулъя.
Нөгөө талаас дарга багаа зарлах эрхгүй, босго давуулах ёстой болсон хатуу дүрэм ч батлагджээ. Аливаа бүхэн цагтайгаас гадна хэмжээ хязгаартай. Нээлттэй, ил тод байх нь сайн ч хэмжээнээсээ хэтэрвэл намаа ч сүйрүүлэх эрсдэлтэй. Дотооддоо үргэлжилж буй хэрүүл тэмцлээ зогсоож, ялалт, амжилт руугаа дөтлөх цаг хэдийн ирснийг сануулъя. Ардчилсан Намын ялалт, бадралын он цагийг эхлүүлэхийн тулд өнөөдөр энд халуун тогоондоо хэлэлцэж генсек, дэд даргаа томилох шаардлага буйг тодотгоё" хэмээв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10