Dark Light
Улс төр | 2026-05-07

ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР ТУРКТЭЙ ХАМТАРНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юксэлийг өнөөдөр (2026.05.07) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд С.Амарсайхан Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэл хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж буйд талархал илэрхийлээд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хувийн эрх зүйн хууль тогтоомжийг боловсронгуй болгож, эдийн засгийг дэмжсэн эрх зүйн орчныг бий болгоход хууль тогтоомжийг нийцүүлэн боловсруулах ажлуудад анхаарал хандуулж буйг онцлов.   

Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газраас үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, тэр дундаа цахим гэмт хэрэг, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэхэд Туркийн хууль сахиулах байгууллагуудтай туршлага солилцож, хамтран ажиллах сонирхолтой байна гэв.  

Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юксэл хоёр орны найрсаг харилцаа олон жилийн туршид өргөжин хөжгсөөр ирсэнд талархаж буйгаа илэрхийлээд өнгөрөгч 2025 онд Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийсэн албан айлчлалын хүрээнд олон тооны санамж бичиг байгуулагдсаны нэг нь “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг байсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол Улсын хууль сахиулах салбарын алба хаагчид, оюутан залуусыг БНТУ-ын Үндэсний цагдаагийн академи, Жандармерийн эргийн хамгаалалтын академи, Хууль зүйн академиудад урт болон богино хугацаагаар сурган мэргэшүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Турк Улсын Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага болох “ТИКА”-нь Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагуудад техникийн дэмжлэг, туслалцааг өнгөрсөн хугацаанд үзүүлж тодорхой тооны төсөл хөтөлбөрүүдийн хууль сахиулах салбарт амжилттай хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрсээр ирсэнд Сайд С.Амарсайхан талархлаа илэрхийлээд хоёр улсын хууль зүйн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайдыг бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв.

Турк Улсын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчи Улаанбаатар хотноо 5 дугаар сарын 11-ний өдөр болох “Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны ээлжит 10 дугаар хуралдаан”-ыг тэргүүлж ажиллах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10