Улсын Их Хурлын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэлнэ. Хуралдаанаар ирэх оны төсөв, хөгжлийн бодлоготой холбоотой томоохон асуудлуудыг хэлэлцэхээр товложээ.
Тодруулбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх юм. Уг хуулийн төслийг Засгийн газар энэ сарын 1-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд дунд хугацааны төсвийн бодлого, эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой гэж үзэж байна.
Мөн “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Энэхүү төлөвлөгөөнд эдийн засаг, дэд бүтэц, нийгмийн салбарын хөгжлийн зорилтуудыг тусгасан байна.
Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаанаар улсын хөгжлийн бодлого, төсвийн төлөвлөлттэй холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэхээр байна.
Б.АМАРТҮВШИН







Улс төр







