“Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай” хууль батлагдлаа.
Шинэчлэлийн үр дүнд:
- Иргэд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо хийлгэх боломж нэмэгдэнэ
- Хүйн цус, эд, эсийн сан бий болж, зарим хүнд өвчнийг эмчлэх шинэ боломж нээгдэнэ
- Амьгүй донорын эрх зүйн зохицуулалт тодорхой болж, хүний эрх хамгаалагдана
- Эрхтэн, хүний наймаанаас сэргийлэх хатуу хяналт, хууль эрх зүйн орчин бүрдэнэ
- Шилжүүлэн суулгах эмчилгээний үйл явц нэг мөр, ойлгомжтой эрх зүйн орчинд орно
- Эмч, мэргэжилтнүүдийн шийдвэр гаргалт эрсдэл багатай, хариуцлага тодорхой болно
- Донор, реципиенттай холбоотой ёс зүйн асуудлыг хуулиар хамгаалсан тогтолцоо бүрдэнэ
- Салбарын хүний нөөц, мэргэшлийг тогтвортой хөгжүүлэх суурь нөхцөл бий болно
- Амьгүй донорын гэр бүлд тухайн донор эрүүл мэндийн даатгал төлж байсан эсэхээс үл хамааран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний оршуулгын тэтгэмж Эрүүл мэндийг дэмжих сангаас олгох болно.
Мөн иргэн бүр эрхтэн, эд, эсээ сайн дураараа, үнэ төлбөргүй үлдээх сонголтоороо дамжуулан төрөөс аюулгүй, шударга зохицуулалтаар хамгаалуулна.
АДМИН







Улс төр







