Долоо хоног бүрийн Даваа гаригт УИХ-д суудалтай МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл цаг үеийн асуудлаар хуралддаг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр намын бүлгүүдийн хурал 10:00 цагаас эхлэхээр товлогджээ.
Хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх зарим хууль, тогтоолын төслүүд болон цаг үеийн асуудлыг авч хэлэлцэх юм.
Мөн намын бүлгүүдийн байр суурь, гаргасан шийдвэрүүд нь энэ долоо хоногийн улс төрийн гол сэдвүүдийн нэг байх төлөвтэй байна.
Хуралдааны явц болон гарсан шийдвэрүүдийн талаар эргэн мэдээлнэ.
Б.АМАРТҮВШИН








Улс төр







