Dark Light
Улс төр | 2026-05-11

МАН-ЫН БҮЛГИЙН ДЭД ДАРГААР Н.БАТСҮМБЭРЭЛИЙГ СОНГОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.05.11/-ийн хуралдаанаар бүлгийн дэд дарга сонгох асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар томилогдсон тул бүлгийн дэд даргаас чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийг сонгох санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Нацагдоржийн Батсүмбэрэл нь:
  • 2001 онд Баянхонгор аймгийн 2 дугаар дунд сургууль
  • 2006 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, түүх, нийгмийн ухааны багш
  • 2008 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, магистр
  • 2024 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, улс төрийн ухааны доктор суралцаж төгссөн.
  • 2006-2007 онд Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан
  • 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт референт
  • 2007-2010 онд Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан
  • 2010-2011 онд НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2011-2012 онд МҮХАҮТ-д гишүүнчлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга
  • 2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
  • 2012-2013 онд Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч
  • 2013-2016 онд МАН-ын Нам байгуулалт, улс төрийн газарт улс төрийн бодлогын ахлах ажилтан
  • 2016-2018 онд Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дарга
  • 2018-2020 онд МАН-ын улс төрийн бодлогын газрын дарга
  • 2008-2012 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
  • 2020 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, МАН-ын бүлгийн дарга
  • 2020-2024 онд НИТХ, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн засаг дарга
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16