Dark Light
Улс төр | 2026-05-12

ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧТЭЙ ТАНИЛЦАНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Өнөөдөр байнгын хороод хуралдана: Эрүүгийн хууль, цусны донорын хууль болон 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ

УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2026.05.12/ хуралдаанаар хууль, тогтоолын хэд хэдэн төсөл болон төсвийн хүрээний асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн ажлын хэсгүүд хуралдаж, зарим хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх юм.

Тухайлбал, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Мөн Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төслийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.

Эдийн засгийн байнгын хорооны үргэлжилсэн хуралдаанаар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Австралийн Холбооны Улсын Сидней хот болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах асуудлыг зөвшилцөхөөр товложээ.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх бол Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулна.

Харин Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээс гадна Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцэх юм.

Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10