Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.05.12/-ийн хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад ажлын хэсгийн ахлагч хуулийн төслийн заалт тус бүрээр санал хураалтад бэлтгүүлэх горимын санал гаргаж, гишүүдийн олонх дэмжив.
Үргэлжлүүлэн, Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч, шүүгч Т.Өсөхбаярыг байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн.
Гишүүд хууль зүйн хүрээнд эдийн засаг, бизнесийг дэмжих бодлогын арга хэмжээ, хүүхэд гэр бүлийн шүүх, шүүхийн ерөнхий зөвлөлийн төсөв, яам, агентлагуудыг урсгал зардал, янжуур тамхины татварын талаар асуулт асууж хариулт авлаа.
АДМИН







Улс төр







