Dark Light
Улс төр | 2026-05-14

ЧУУЛГАН: ЭРҮҮГИЙН ХУУЛЬ, ДОНОРЫН ХУУЛЬ ХЭЛЭЛЦЭНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

УИХ-ын Пүрэв гарагийн буюу 2026 оны тавдугаар сарын 14-ний өдрийн хуралдааны хуваарь гарчээ. Өнөөдөр ажлын хэсгийн нэг хуралдаан болон чуулганы нэгдсэн хуралдаан болох юм.

Ажлын хэсгийн хуралдаан

Эдийн засгийн байнгын хорооны дэргэд байгуулагдсан “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг 13:00 цагт “Их засаг” танхимд хуралдана.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар:

10:00 цагаас “Их хуралдай” танхимд эхлэх нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр товложээ. Үүнд:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүд
  • Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл
  • Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Цусны донорын тухай хуулийн төсөл
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал
  • Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудал
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхтэй холбоотой тогтоолын төсөл
  • Төмөр замын бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл

Мөн хуралдааны төгсгөлд бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10