Dark Light
Улс төр | 2026-05-14

ХУВИЙН ХЭВШЛЭЭ ДЭМЖИЖ ГАДААД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХАД АНХААРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.05.14/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
Төсвийн хүрээний мэдэгдэлд эдийн засгийн өсөлт 2027 онд 5.8 хувь, 2028 онд 6.0 хувь, 2029 онд ойролцоогоор 6.3 хувийн түвшинд хүрнэ гэж төсөөлжээ.
УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Манай улсын эдийн засагт геополитикийн хурцадмал байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, олон улсын санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал зэрэг асуудлууд нөлөөлж эхэллээ. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 14 хувиар нэмэгдсэнд онцгой анхаарах шаардлагатай байна. Иймд төсвийн хүрээний мэдэгдлийг яаралтай баталж, Засгийн газраас ирэх 6 дугаар сард төсвийн тодотгол хийнэ. Эс бөгөөс дэлхийн эдийн засгийн шуурга биднийг хүлээхгүй” гэв. Мөн ирэх онд шинээр ямар ч төсөл хөтөлбөр хэрэгжих боломжгүй гэдгийг тодотгоод “Эдийн засгийн шинэ хөдөлгүүр, үйлдвэрлэл бидэнд хэрэгтэй. Тиймээс хувийн хэвшлээ дэмжих, гадаад хөрөнгө оруулалт татах, төрийн оролцоо ба хяналтыг бууруулах зэрэг алхмуудыг хийх нь зүйтэй. Өнөөдрийн байдлаар төсөв урсгал зардалд зарцуулагдаад л таарч байна. Орлогоосоо давсан зарлага асуудал юм” гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлснээр УИХ-ын чуулганы хуралдаан түр завсарлав.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10