Dark Light
Улс төр | 2026-05-15

ЧУУЛГАН: ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Улсын Их Хурлын Баасан гарагийн /2026.05.15/ хуралдааны тов гарчээ. Өнөөдөр байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаад зээлийн үр ашиг, татварын шинэчлэлтэй холбоотой хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг 13:00 цагаас “Их засаг” танхимд хуралдаж, “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцэнэ.

Харин Төсвийн байнгын хороо 09:00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж, Засгийн газраас энэ сарын 14-нд өргөн мэдүүлсэн “Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.

Үүний дараа 10:00 цагаас “Их хуралдай” танхимд эхлэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх гадаад зээлийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Мөн Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах багц төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүдийн санаачлан өргөн мэдүүлсэн НӨАТ болон Хувь хүний орлогын албан татварт өөрчлөлт оруулах төслүүдийг мөн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр байна.

Өнөөдрийн чуулганы хуралдаанд татварын шинэчлэл болон гадаад зээлийн бодлоготой холбоотой асуудлууд гол анхаарал татаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10