Dark Light
Улс төр | 2026-05-15

АН-ЫН ЕНБД С.БАЯРЦОГТ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт өнөөдөр /2026.05.15/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын уламжлалт найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд улс төрийн намууд хоорондын харилцаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
ЕНБД С.Баярцогт уулзалтын үеэр Ардчилсан намын хэмжээнд бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, институтийн чадавхыг бэхжүүлэх, шинэ сэргэлтийг бий болгох чиглэлд шат дараатай ажлууд хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэж залуу үеийн оролцоо намын шинэчлэлийн бодлогын чухал хэсэг болж байгааг дурдлаа.
Мөн БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Хайшинаас Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсонд баяр хүргэсэн захидлыг Элчин сайд Шэнь Миньжюань уулзалтын үеэр гардуулан өглөө.
Уулзалтад БНХАУ-ын талаас БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, БНХАУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Линь Хуй, БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Ван Хунтао, Гуравдугаар нарийн бичгийн дарга, орчуулагч Сүн Зихао, Атташе Рэнь Иньцю нар оролцов.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10