Dark Light
Улс төр | 2026-05-16

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ОЮУТАН ЦЭРГҮҮДТЭЙ УУЛЗЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Өнөөдөр Батлан хамгаалахын сайд Д.Батлут “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцаж, ШУТИС болон МУИС-аас  оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж буй залуусын төлөөлөлтэй уулзалт хийлээ.
 
Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт нийт 5000 орчим оюутан хамрагдах хүсэлт ирүүлснээс эрүүл мэнд, бие бялдрын шалгуур хангасан 2300 гаруй суралцагч 2026 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн “Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны сургалтад хамрагдаж байна.
 
Хөтөлбөрийн хуваарийн дагуу оюутнууд тавдугаар сарын 24-ний өдөр хүртэл танхимын сургалтад хамрагдах бөгөөд зургаадугаар сарын 15-наас эхлэн 56 хоногийн хугацаатай хээрийн дадлага сургуулилалтад оролцон сургалтаа төгсөнө. 
 
Энэ жилийн сургалт нь хэд хэдэн шинэчлэлээр онцлог болж байгааг зохион байгуулагчид онцоллоо. Тухайлбал, “Оюутан цэрэг” хөтөлбөрийн агуулгыг шинэчлэн боловсруулж, суралцагч болон багшийн гарын авлагыг бүрэн шинэчилсэн байна. Мөн оюутнуудын бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор биеийн тамирын нэмэлт хичээл оруулжээ. Үүнээс гадна бүртгэлийг “E-Mongolia” үндэсний цахим системээр зохион байгуулснаар мэдээллийн давхардал, бүртгэлийн зөрчил бүрэн арилсан юм. 
 
“Оюутан цэрэг” хөтөлбөр нь 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эхлэлээ тавьж, 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. Улмаар 2016 онд Цэргийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор тус сургалтад сайн дурын үндсэн дээр хамрагдан цэргийн мэргэжил эзэмшсэн оюутнуудыг цэргийн алба хаасанд тооцож, I зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэх эрх зүйн орчин бүрдсэн юм.
 
2014-2026 оны хооронд нийт 10 мянга гаруй оюутан залуус энэхүү хөтөлбөрөөр дамжуулан цэргийн мэргэжил эзэмшээд байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10