Dark Light
Улс төр | 2026-05-17

ЧОЙР–ЗАМЫН ҮҮД ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсчилсэн хөгжил болон олон улсын транзит тээврийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх Чойр–Замын Үүд чиглэлийн тусгай зориулалтын авто замын төслийн барилгын ажлыг өнөөдөр эхлүүллээ.

Тус төсөл нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан томоохон дэд бүтцийн төслүүдийн нэг бөгөөд Чойр–Замын Үүд чиглэлд 435.3 км урттай, хоёр эгнээ бүхий хүнд даацын тусгай зориулалтын авто зам барихаар төлөвлөсөн байна.

Монгол Улсын Засгийн газар 2023 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 355 дугаар тогтоолоор Хөшигийн хөндий–Чойр–Замын Үүд чиглэлийн авто замын төслийг хэрэгжүүлэх чиглэлийг баталж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Үүний дагуу Зам, тээврийн яамнаас хоёр үе шаттай сонгон шалгаруулалт зохион байгуулж, гүйцэтгэгчээр “Жүнлүшүн Констракшн Инвестмент” ХХК шалгарчээ.

Барилгын ажлыг эхлүүлэх үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улс Азийн авто замын сүлжээний AH-3 коридорт нэгдэж, бүс нутгийн тээвэр, логистикийн зангилаа болох урт хугацааны зорилт бодит ажил болж эхэлж байна” хэмээн онцоллоо.

Мөн тэрбээр уг төсөл нь улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр, хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй дэд бүтцийн шинэ жишиг төсөл болохыг тодотгов. Тухайлбал, төрөөс шууд хөрөнгө гаргахгүйгээр 30 жилийн дараа иж бүрэн засвар үйлчилгээ хийгдсэн, стандартын шаардлага хангасан авто замыг үнэ төлбөргүй хүлээн авах нөхцөлтэйгөөр хэрэгжиж байгааг дурдсан юм.

Төслийн нийт хөрөнгө оруулалтыг 500 сая ам.доллароор тооцож, 70:30 харьцаатай зээл болон хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Барилгын ажлыг гурван жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд “Хятадын барилгын инженерийн зургаадугаар товчоо” ХХК 435.3 км авто замыг долоон хэсэгт хуваан, тус бүрт нь замын анги ажиллуулан гүйцэтгэхээр болсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10