Dark Light
Улс төр | 2026-05-18

ДАРААГИЙН ХОТЫН ДАРГА ХЭН БЭ?

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өнөөдөр 14:00 цагт товлолоо. Тус хуралдаанаар нийслэлийн дараагийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн асуудлыг хэлэлцэхээр байна.

Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Хотын дарга Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан бөгөөд уг захирамжийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор НИТХ-аас Хотын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах юм.

Үүний зэрэгцээ дараагийн Хотын даргаар томилогдож болзошгүй улстөрчдийн нэрс улс төрийн хүрээнд яригдаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээллээр НИТХ-ын төлөөлөгч Б.Пүрэвдагва, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нарын нэрс тэргүүн эгнээнд яригдаж байгаа аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10