Dark Light
Улс төр | 2026-05-20

ТУСГАЙ ХЯНАЛТЫН ДЭД ХОРООГ УИХ-ЫН ГИШҮҮН С.ЛҮНДЭГ АХАЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2026.05.20/-ийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Тусгай хяналтын дэд хорооны даргад нэр дэвшигчийг танилцуулав.
Нэр дэвшигч УИХ-ын гишүүн Сүрэнжавын Лүндэгийг Тусгай хяналтын дэд хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68,8 хувь нь дэмжлээ.
Үргэлжлүүлэн, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонссон. Уг мэдээлэлд, кибер аюулгүй байдлын стратегийн нэгдсэн удирдлага, аюулаас хамгаалах, эрсдэлд суурилсан эргэх холбоо хангалтгүй, аюулгүй байдлыг мэдэгдэх ерөнхий зохицуулалт орчин цагийн технологийн хурдыг гүйцэхгүй, эрсдэлд суурилсан сөрөн тэсвэрлэх шаталсан процессыг хуульчлах шаардлага тулгарсан талаар дурдаж байлаа. Нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө, хил дамнасан эрсдэлийг эрх зүйн хувьд зохицуулах үүднээс Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүд санаачлан боловсруулж өргөн мэдүүлэхэд бэлэн болсон гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10