Dark Light
Улс төр | 2026-05-20

НИЙСЛЭЛД ДАВХАР ЗОГСООЛУУД БАЙГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Нийслэлийн ИТХ-ын ээлжит VII хуралдаан өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж, 28 асуудлыг хэлэлцэж 26 тогтоолын төсөл баталснаар өндөрлөлөө.
 
Онцолбол, “Нийслэлийн ахмадын амралт сувиллын төв” ОНӨААТҮГ байгуулах, тогтоолын төсөл, мөн төрийн дээд шагналд тодорхойлж, уламжлах тухай тогтоолын төсөл, Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай болон тээврийн хэрэгслийн зогсоолын байршил батлах тухай тогтоолын төслүүд батлагдсан юм. 
Тээврийн хэрэгслийн зогсоолын байршлуудын тухайд дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр барилга байгууламж баригдаагүй байршил бүхий газруудыг товлож, давхар зогсоол барих тухай тогтоолын төсөлд тусгаад байгаа юм.
Тухайлбал, Баянгол дүүргийн 15-р хороо буюу Билэг их дэлгүүрийн арын хоосон талбайд давхар зогсоол байгуулах асуудлыг төлөөлөгчид хөндөв.
Ийнхүү Нийслэлийн ИТХ-ын ээлжит VII хуралдаан гурван өдөр үргэлжилсний эцэст нийслэлийн иргэдийн эрх ашиг, хэрэгцээ хангагдах олон ажлууд шийдэгдэж, тогтоолын төслүүд батлагдлаа

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10