Dark Light
Улс төр | 2026-05-22

СБД-ИЙН 75-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 7 дугаар хороолол-2 бүсчлэлд байрлах 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус барилга нь зоорьтой, хоёр давхар бүхий тэнхлэгээрээ 24.0 х 28.0 ам метр хэмжээтэй, нийт 1491.5 ам метр талбайтай барилга юм. Тус барилга нь цэцэрлэгийн анги, бүлгийн өрөөнүүд, багш, ажилчдын өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаатай баригдана. Өнөөдрийн байдлаар барилгын хоёрдугаар давхрын каркас угсралтыг хийж байна. Мөн гадна тохижилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, гадна саравч, ногоон байгууламжийн ажлыг цогцоор нь шийдэх юм.
 
 
 
 
 

Эх сурвалж | НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10