НӨАТ, ХХОАТ, ААНОАТ, Татварын ерөнхий хууль гээд татвартай холбоотой том өөрчлөлтүүдийг өнөөдөр УИХ хэлэлцэнэ.
Гол маргаан нь НӨАТ-ын босго. Жижиг бизнест дэм болно гэж байгаа ч дунд гарын компаниуд буцаалт, хөнгөлөлтөөс шахагдах эрсдэлтэй. Өөрсдөө татвараа төлнө, харин буцааж авах боломж нь хумигдана.
Нөгөө талд НДШ-ийн дарамтын асуудал ч сөхөгдөж эхэллээ. Ажил олгогчийн 12.5 хувийн шимтгэл бизнесүүдэд “хүн ажиллуулсны татвар” мэт тусдаг тухай шүүмжлэл хүчтэй байна.
Төр татвараа нэмэх тухай ярьж байна. Харин бизнесүүд “амьсгалах орон зай” нэхэж байна.
Б.АМАРТҮВШИН







Улс төр






