Dark Light
Улс төр | 2026-05-24

"НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ" ЯВУУЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ АЖИЛЛУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын Их Хурлын Тамгын газраас "Нээлттэй парламент" явуулын мэдээллийн төвийг /2026.05.23/ Улаанбаатар хотын төв талбайд ажиллуулж, парламентын үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгч, "УИХ-ын үйл ажиллагааг хэн сайн мэдэх вэ?" сэдэвт АХА асуулт, хариултын тэмцээн явуулж, амжилттай оролцогчдод дурсгалын зүйл гардуулав.
 
Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхим дахь индэр, УИХ-ын гишүүний ширээ, сандлын загвар бүхий дурсгалын зураг татуулах асраар үйлчлүүлэгч олон байлаа. Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас Төрийн ордонтой танилцах аяллыг хэрхэн явуулдаг, "Монгол Улсын Үндсэн хууль",  "Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа" зэрэг ном, гарын авлага, танилцуулгыг өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулж, эргэх холбоог үүсгэсэн юм. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга С.Бямбацогт болон УИХ-ын гишүүд оролцлоо. 
 
Арга хэмжээний үеэр 9 дэх удаагийн парламентаас баталсан болон өргөн мэдүүлээд буй, хэлэлцүүлгийн шатанд яваа хууль, тогтоолын төслийг танилцуулж, тэдгээрт иргэдээс хэрхэн санал өгч, оролцох боломжтой, https://d.parliament.mn/https://petition.parliament.mn/ цахим талбаруудын тусламжтайгаар Нийтийн өргөдөл, гомдол санаачлах, бодлогын шийдвэр гаргах үйл явцад өөрийн дуу хоолой, саналаа тусгуулах, биечлэн оролцох аргачлалыг зөвлөв.
 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10