Монгол Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит /2026.05.25/ хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар:
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн танилцуулга, мэдээллийг УИХ-ын гишүүн, Хуулийн төслийн санаачлагч Д.Бум-Очир, СЕХ-ны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Давааням нар танилцуулж гишүүдийн асуултад хариуллаа.
2. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлтэй холбоотой мэдээллийг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид болон албаны хүмүүс танилцуулна.
3. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 11 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар тогтоол болон 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хуралдах Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг сонсоно.
Танилцуулга мэдээллийг УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Н.Ариунболд хийнэ.
4. Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний дугаар ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч бусдад зодуулж амиа алдсан хэрэг болон сүүлийн жилүүдэд хугацаат цэргийн албан хаагчдын амь нас хохирсон асуудлын хүрээнд мэдээлэл сонсоно.
АДМИН







Улс төр







