Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2026.05.26/-ийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр байнгын хорооны гишүүд эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хөнгөлөлтэй эмийн хүртээмж, боловсролын салбар дахь хүүхдийн эрх, гэр бүлийн боловсрол, үйлдвэрлэлийн осол, цахилгаан хангамжийн аюулгүй байдалтай холбоотой асуудлуудад хүний эрх зөрчигдөж байгаа талаар асуулт асууж хариулт авав.
Үргэлжлүүлэн, Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжийг хэрэгжүүлэх механизм бүрдэх юм. Мөн биеийн тамир, урлаг спорт бусад төрлүүдээр өөрийгөө хөгжүүлэх, хүүхэд бие даасан хувь хүн болж төлөвших, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд зориулсан тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгөтэй болж, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, боловсрол сургалтын байгууллагын хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагчид хэлэв. Хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжье гэсэн саналтын томьёоллоор санал хураалт явуулж 65,4 хувийн саналаар дэмжигдлээ.
АДМИН







Улс төр






